Milan, Итали
Дундад зууны үед Милан Италийн хамгийн хүчирхэг хотуудын жагсаалтад багтдаг байжээ. Тус хот нь ойролцоогоор 1.3 сая хүн амтай. Италийн баруун хойд зүгт оршдог 181.76 км2 газар нутагтай. Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэгдэхээс гадна хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөл бөмбөгийн Интер, Милан хоёр багаараа энэхүү нэрийг дэлхийд дуурсгадаг байна. Энд жил тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг бөгөөд эдгээрт оролцох болон Милан хоттой танилцах зорилгоор жилд 8 сая гаруй жуулчид тус хотыг зорьдог гэсэн тоо баримт байдаг.
Милан нь амьдралын баялаг, олон төрлийн нийгмийн үйл ажиллагаануудтай, оюутнуудад сонирхолтой, идэвхтэй амьдралын хэв маягийг санал болгодог.
Милан хотод суралцах явдал нь оюутны хувьд өндөр үр дүнтэй, сонирхолтой бөгөөд хөгжилтэй байх болно.