Монреал хотын давуу тал:
Монреал хотын дутагдалтай тал:
Монреал хотын давуу тал:
1. Стратегийн байршил:
Монреал хот нь Их нуурууд болон Атлантын далайд нэвтрэх боломжийг олгосон Сэнт Лоурэнс голын эрэг дээрх стратегийн байршил нь түүхэндээ тээвэрлэлт, үйлдвэрлэл, санхүүгийн чухал зангилаа соёл, худалдааны боомт хот болгосон.
2. Тээврийн төв
Монреал хотод Канад улсын Үндэсний Төмөр Замын Удирдах газар байрлан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй төмөр зам, далайн тээврийн томоохон төв боомт хот юм.
3. Эдийн засгийн ач холбогдол:
Түүхэндээ, Монреал хот нь Канад улсын худалдааны нийслэл байсан бөгөөд худалдаа, аж үйлдвэр, технологи, соёл, санхүү, эдийн засгийн дэлхийн харилцааны томоохон төв хот хэвээр байна
4. Соёлын төв:
Монреал хот нь франкофоны соёлын төв болон ЮНЕСКО-ийн дизайн хот гэдгээрээ алдартай соёлын төв хот юм.
5. Оюутны хот
Монреал хот нь оюутанд ээлтэй хот. Дэлхийн хэмжээний хамгийн сүүлийн үеийн QS World Ranking зэрэглэлд Канад улсад тэргүүлсэн гурван их сургуультай.